Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

Алдарт Оонон хээрийг хүргэндээ зөвлөсөн Онон-мөр

Ономөрөн  Өлзийдоо нар Ар хонхорт өртөө хийж байх үед Хэрлэн голын цаанаас хээр азаргатай адуу гарч ирсэнийг Онон-мөр үзээд түүн дотор явсан урт ойлон толгойтой, том хүхээтэй, сүүл нь огтор хээр үрээг зааж хүргэн Өлзийдоодоо: - за чи энэ адууг сайн харж бай, хойноос нь эзэн нь ирэхээр энэ хээр үрээг худалдаж аваарай. Залуу хүн ирвэл чамд өгөх байх, настай хүн ирвэл надад өгөх биз гэжээ. Удалгүй Дархааны нэгэн залуу ирж наймаа тохиролцон хээр үрээг авч үлдсэн нь Өлзийдоогийн Оонон хээр гэгч цуут хүлэг болсон билээ.

Онон-мөр Баянтүмэнд жин тээж явахдаа тарган хээр морь хөтөлж заримдаа унаж явсаар нутагтаа ирж, хэдхэн хоног амраагаад сумынхаа наадамд уралдуулж, айрагдуулж байсан тухай Д.Санжаажамц гуай 87 насандаа хуучилж билээ.

 * * * * * * * * *
Нэгэн удаа Онон-мөр сартай хээр зүсмийн том биетэй урт хүзүүтэй томск азарга худалдаж аваад 10-аад гүү хураалгажээ. Хойтон жил нь томск азарга нь гарсан бүх унагаа нэгийгч үлдээлгүй барихаар нь даруй хөнгөлсөн түүхтэй.


Т.Буяндаш, У.Буяндэлгэр "Хүлэгч" номноос

Comments