Featured
- Get link
- X
- Other Apps
Алдарт нийгмийн хонгор улсад ирж уралдсан түүх
Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан тавиад оны сүүлчээр Дарханхаан сумын Мантайн Өлзий-Орших бөгтөр хүрэн гүүгээ “Сүхбаатарын зам” нэгдэлд нийгэмчилсэн нь нөгөөх хөл муутай улаан бор азарганд хураагдаж, жаран оны хавар эр хонгор унага гарсан байна. 1961 онд нэгдлийн адуучин Эвээний Дорж өөрийн адгуулан маллаж байсан адуунаас хонгор даагыг барьж сумын наадамд уясан байна. Наадмын өмнөх их сунгааны өдөр цаг агаар таагүй, бороо орох гээд байсан тул хязаалан, шүдлэн, даагаа хамт сунгахад өнөөх хонгор даага хол тасархай түрүүлж иржээ.
“Даага гүйцэхгүй хязаалан наадамд уралдаад ч яах билээ” гээд зарим уяачид их л урам муутайхан морьдоо хөтлөн буцаж байсныг өндөр настнууд хуучилж сууна. Ингэж Ардын хувьсгалын дөчин жилийн ойгоор хонгор даага сумын наадамд хол тасархай түрүүлсэн байна. Ер нь хурдан болох нь уяачид ажиглагдсан тул дараа жил нь буюу аймаг байгуулагдсаны хорин жилийн ойн баяр наадамд хонгор шүдлэн үрээ түрүүлжээ. Аймаг сумын наадамд тоосоо өргөн түрүүлж хурдан хүлэг болохоо хариуулсан хонгор морь, нэгдлийн түмэн сүргээс олж уяж сойн тодруулсан уяач хоёрын алдар ч төдхөн олонд түгэн тархаж, хонгор морь “Нийгмийн хонгор” нэрийг нутгийн олноосоо анх хүртсэн гэдэг.
“Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд Нийгмийн хонгорын уралдсан түүх” - Нийгмийн хонгор уралдсан наадам болгондоо түрүүлж алдар цуу нь мандаж байх үед нутгийн ард олон Нийгмийн хонгорынхоо тоосыг улсын баяр наадамд өргөх хэрэгтэй гэж Э.Дорж уяачид зөвлөжээ. Энэ ч ёсоор Э.Дорж нөхөр Дугаржавын хамт морьдоо уян нутгаасаа гарч Улаанбаатарыг зорьжээ.
Дорж Дугаржав хоёрыг Улаанбаатарт дөхөх тусам тосон очиж үзэх , магтан сайшаах улсын тоо улам л олширчээ. Гэтэл морь уяах ямарч мэдлэг дадлаггүй том, бага албан тушаалтай , сайн дурын олон эзэн уяач Доржид өөрсдийн саналыг тулган шаардаж байв. Уяач Дорж их сунгаанд Нийгмийн хонгорыг Богд уулын ам бүхэнд цугласан гурав, дөрвөн зуун морьдтой нийлүүлэхгүй, тал газар цөөн морьдтой уралдаж байсан тул олон морьд газрын бартаанд их давхилд нь л нэг нийлүүлье гэж шийджээ.
Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмын их насны морьд гарах боллоо. Буянт-Ухаад ирсэн наадамчид цөм нэгэн дор цуглан цааш нааш дүүлэн үүлгэрдэх сайхан цагаан хонгор морьтой хүүхдийг даган хошуурах нь хэтрүүлэлгүй хэлэхэд газрын хөрс ийш тийш эргэн хөрвөх шиг болж байлаа.Энэ их дуулианы араар хоёр индрийн хоорондуур арваад морьтон ширүүхэн гарч ирлээ. Араас нь Зим машин дагажээ.
- Get link
- X
- Other Apps
Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment