Featured
- Get link
- X
- Other Apps
ТУТМУяач Д.Онон зөвөлгөө
Өвлийн уяа эхэлж, наадмын сураг чих дэлсэж байгаа энэ үед уяачид, хурдан морь сонирхогчид та бүхэндээ Тод манлай уяач Д.Ононгийн зөвлөгөөнөөс хүргэж байна.
“Морийг уяхаасаа тавих нь чухал ” гэж та нэгэнтээ хэлж байсан. Энэ ямар учиртай үг юм бэ?
Уясан морьдыг, тэр тусмаа их насны морийг наадмын дара хорон хөлсийг авч, булчинг нь гүйцэд суллаж, мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгдөггүй агдайчихдаг. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг чинь хариу уяа хийж зөөллөөд тавихгүй бол болдоггүй юм. Хойтонгийн уяаны ажил бол ерөөсөө тэр. “Уяхаасаа тавих нь чухал ” гэдэг үгний утга учир ч тэр. Ер нь морийг зөв сайхан эдэлж сурсан хүн л морь уяна даа. Их насны морь жилдээ нэг л буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй. Уяач хүн надмын маргаашнаас л дараа жилийнхээ наадамд бэлдэг юм шү дээ.

Морьдоо анх барилж эхлэхэд дийлэнх улсын морьд голийсон тарган харагдаж байдаг. Харин танай морьд, туранхайвтар, их хөнгөн харагдаж байдгийн учир юу вэ?
Уяа морьдыг ер нь байнга бэлтгэлтэй тамирчин хүн шиг, байнгын уургын морь шиг л бэлэн байлгах ёстой л доо. Манай морьд туранхайвтар байдгийн учир бэлчээрээр нь байнга юм хийдэгтэй холбоотой. Анх уяхад бөрзийсөн юм ирдэг. Тэгээд яван чангараад, сэрийгээд, улам бүр өнгө суугаад байдаг юм.
Бэлчээрэр нь уяж сойно гэдгээ жаахан тодруулж ярихгүй юу?
Намар цасны тахтайд барьж аваад усыг нь зөв гаргах ёстой юм. Зөөлөн унаж хөдөлгөөд үсний нь угт тогтож шигсэн нарийн шороог нь унагачих хэрэгтэй. Усыг нь зөв сайхан гаргаад тохомны хөлсийг биед нь тогтохгүй болгоод орхичиход болдог эд.
Цасгүй үед яах вэ? Мөн л өдөр бүр мордоод байх хэрэг үү?
Өдөр бүр мордож давхиад, унаад байх хэрэггүй л дээ. Цасгүй үед тэгвэл морь улдчихдаг юм. Ер нь зун уралдсан морийг хавар, намрын цагт гэдсийг нь гүйцэд солих ёстой. Хавар, намар хоёрт л мал гүйцэд цаддаг. Тэр үед гэдсийг нь гүйцэд солих хэрэгтэй.
Чухам яаж солих вэ? Ямар дэс дараалалтай үйлдэл хийх ёстой вэ?
Морин адууг анхны цаснаар гүйцэд цадаад 1-2 хоносны ар дээр барьж аваад уяж хонох хэрэгтэй. Уяж хоносныхоо маргааш унаж хөдөлгөнө. Ингэхлээр гэдэс нь хөдөлнө. Нэлээн сайн хөлөргөж, биеийг нь халаана гэсэн үг шүү дээ. Харин адуунд нь буцааж тавихдаа уяан дээр уяж, биеийг нь хөргөж байж тавьдаг учиртай. Тэхгүй бол нуруугаа авах тохиолдол гарна.
Уях морийг бол адуугаар нь сайн эдэлдэг байх нь. Харин байнга уяж хоноод байхгүй биз дээ?
Ялангуяа зун уягдаад олигтой давхил ороогүй адууг бол хар буухаар сайн эдлэх хэрэгтэй. Уях морийг ер нь адуугаар нь сайн эдлээд авчирах их зүгээр. Түрүүнд та “Танай морьд анх туранхайвтар, их хөнгөнхөн баригддагийн учир юу вэ?” гэж асууж байсны учир гол гогцоо тэнд л байгаа юм. Морийг анх барихдаа л уяж хонохоос бусад үед нь ерөөсөө уяж хонож болохгүй.
Зарим улс байсгээд л уяж хоноод, унаж давхиад байга харагддаг. Тэр нь тийм ч зөв зүйл биш байх нь ээ?
Уяж хоноод ширүүн эдлээд байхаар дотуураа чангарчихаад биеээ тавьж өгөхгүй жадайчихаад байдаг. Мах нь чангарчихаад бариад байна гэсэн үг шүү дээ. Чамд биеийг чинь барьсан жадайсан хувцас өмсөгчихөөд учиргүй хурдан гүй гээд шахад байвал ямар байх вэ? түүнтэй л адил гэсэн үг. Ер нь бол морийг адуугар нь уяж сойх ёстой юм. Уяа сойлгоны дундуур ч уяж хонох буруу.
Цаг улирал урьдынхнаас огт өөр болж байна. Адуу малны иддэг өвс ургамал ч их өөрчлөгдсөн биз? Үүнийгэ дагад уяа засал ч их өөрчлөгдсөн байх. Одоо ч тэжээлгүй морь уралдахгүй гэдэг болсон шиг байна?
Одооны морьдын хүч тамирыг хадгалаад хашаанд байлгаж байгааг тэжээгээд байна гэж ойлгож бас болохгүй. Бараг зургадугаар сарын 20 гарч байж ногоо идэж байгаа энэ үед хашаанд байлгаж хүч тамирыг нь хадгалах нь буруу биш. Идэш хоолыг нь тэнцүүлээд гамнаад байхад бараг зогсож байгаад уяа нь болчих адуу ч байдаг. Манайхны бага насны адуунууд бараг л тийм. Улсууд мориндоо ажил хийгээд л байхад манайхны морьд зогсч л байдаг .
Танайхан бол уяж эхлэнгүүтээ л учиргүй ажил хийгээд, хөлсөлж тарлаад давхичихдагүй юм байна?
Эхэндээ зөөлхөн ажил хийнэ шүү дээ. Давхих газрынхаа гуравны нэгээс нь эхэлж бэлтгэл хийгээд эхэлнэ гэсэн үг. Яг уралдах өдөр болоход гарааны газартаа уяа нь хүрч, ир нь ханаж байхаар л тооцож ажил хийх ёстой.
Хот тойрсон уяачид худалч хүнд бараг халуун намраас эхлэн морьдоо тэжээгээд эхэлдэг юм шиг санагддаг. Тэжээхэд бас нарийн учир байгаа даа?
Одоо ямар ч сайн адууг тэжээхгүй л бол олигтой уралдуулах боломж хомс болоод ирсэн л дээ. Энэ нь өвс ургамал, байгаль цаг ууртай холбоотой. Морийг тэжээхдээ адуун дээр нь жахан унаж, арваннэгдүгээр сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл унаж усыг нь сайхан гаргаад, өөхөн таргыг нь бараад оруулж ирж тэжээнэ. Зун уралдсан морьд өөхөн тарга аваад юу шалих вэ дээ.
Усыг нь гаргана гэдэг нь чухам яана гэсэн үг вэ?
Мордоод усыг нь гаргаад ирэхээр үс нь задраад биед нь хөлс тогтохгүй болчихож байгаа юм.
Морийг тэжээхэд ямархуу өвс ногоо зүгэр вэ?
уул голын урд талын болон зүүн талын өвс зүгээр. Хяр хамарын өвс адуунд их зохимжтой байдаг .
Манайхан одоо ихэвчлэн овьёсоор тэжээж байх шиг. Өдөрт хэдий хэрийн овьёос өгвөл таарах вэ? Бяр хүчтэй болгоход өөр ямар нэмэгдэл тэжээл өгвөл зүгээр вэ?
Хоолонд нь өдөрт нэг өгөхдөө хоёр шанага овьёос, тийм хэмжэний хивэгтэй өгдөг. Овьёосыг ахиухан өгвөл тамиранд хэрэгтэй. Бас шингэн хийх буруугүй. Тэхдээ монгол адуунд эрлийз адууны дозоор хийж болохгүй. Биеийн хэмжээ, жинд нь тохируулж хийх хэрэгтэй. Тэжээхдээ ч морины хүч тамир, онцлог байдлыг сайн харгалзах учиртай. Тэрнээс биш зүгээр л овьёос хивэг өгөөд байна гэсэн үг биш.
Тухайлбал яана гэсэн үг вэ?
Морины хоол бол тухайн адуныхаа сэтгэлтэй холботой. Өргөн магнайтай, дух хөмсөг зузаан бол сэтгэл агуу, ажил их даадаг, арчилгаа тордолгоо ч сайн авдаг. Магнай давчуу, ойрхон нүдтэй, хөмсөг нимгэн адуу бол сэтгэл давчуу, аймхай, адгуу, босч ухасхийсэн хүн шиг байх жишээний. Сэтгэл давчуу адууг ганцааранг нь уяж хооллоод яарахгүй сэтгэлийг нь тогтоочихвол гэдэс нь эвдрэхгүй болдог. Сэтгэл сайтай, яардаггүй нь бол сайн хурцалж, гэдсийг нь хөдөлгөж өгвөл сайн. Тэгэхгүй бол гэдэс нь хөдлөхгүй.
Тэжээлийн бяраасаа болж морь доголоод байгаа юм гэж ярьж байсныг чинь санаж байна. Тэжээхгүй уралдахад хэцүү, тэжээхээр хөлийг нь авчихаад байх болж. Тэгэхлээр яана гэсэн үг вэ?
Сүүлийн үед энэ ч морио доголгочихлоо, тэр ч мориныхоо хөлийг авчихлаа гэж байгаа нь яалт ч үгүй тэжээлтэй холбоотой л доо. Тэжээлийн бярыг монгол адууны хөл гүйцэхгүй байгаа юм. Эрлийз, холимог цустайнууд нь тэжээлдээ зохицдог. Монгол адууг бол байдаг хурдан дээр нь учиргүй бяр өгчихөөр тэгж байгаа юм. Монгол адууны хурдных нь хат үндсэндээ гүйцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл оч нь багадаад байхгүй юу. Гэлээ гээд яахав дээ, байнгын тэжээл өгөөд дөрвөн булчинг нь байнга тордоод, бэлтгэлтэй л байлгах хэрэгтэй.
Морийг өглөө барьж уяснаас хойш хэдэн цагийн дараа гэдэс нь гүйцэд хөдөлчихсөн байвал зүгээр вэ?
Морийг өглөө бариад үдээс хойш гурав, дөрвөн цаг болоход гэдэс нь гүйцэд хөдөлсөн байх хэрэгтэй. Энэ бол идсэн уусан нь шингэд уяа нь зөв байгаагийн шинж. Буруу байвал гэдэс нь ханхайгаад цүрийсэн юм болчихно. Гэдэс хөдлөхгүй байна гэдэг үндсэн тамир луугаа орно гэсэн үг. Уяа нь зөв бол адууны өдрийн идсэн уусан нь биедээ бяр болон шингэнэ. Цанхагар байгаа гэдсийг хоол нь ихэдсэн байна гэж андуурч уясаар больж байгаа юмыг бүр болиох нь ч бий.
Гэдсийг нь тогтоох, сэтгэлийгнь тогтоох, бяр хүчийг нь тогтоох гэд нарийн зүйлүүд урган гарах нь ээ дээ?
Тэрнээс чинь л уяа эхэлдэг байхгүй юу.
Сэтгэл хөнгөнтэй, уухичиж давхисан морины сэтгэлийг чухам яаж тогтоож болох вэ?
Сэтгэл хөнгөнтэй адуу гэгэлзэж, сэгсчээд гэдэс нь хөдлөх гээд байдаг. Ийм адууг эхлээд ганц хоёроор нь ажил хийж байгад уухичаад байхаа болихоор нь морьтой нийлүүлээд, эргэх газар нь түрүүлж очоод гац нэгхэн хазуулаад байвал сэтгэл нь тогтуун болдог. Эргэхдээ зөөлхөн хатирулаад, цогиулаад, сайхан дунд хурдаар явуулсаар үзүүрлүүгээ жаахан дээшлүүлээд түүн дээр нь жаахан тогтоох хэрэгтэй.

Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment