Featured
- Get link
- X
- Other Apps
Алдарт тогоруу халтар түүний төлүүд
Индекс дуудлагатай шар хээр азарганы нэгдүгээр үеийн төл 1974 онд төрсөн Морин тойруулгын Тогоруу дуудлагатай халтар азарга /эх нь Морин заводоос ирсэн халтар гүү/ 1979 онд Ардын хувьсгалын 58 жилийн ойн их баяр наадмын уралдаанд түрүү, Ардын хувьсгалын 59 жилийн ойгоор айргийн гурав, Ардын хувьсгалын 62, 63 жилийн ойн их баяр наадмын уралдаанд дараалан түрүүлж, нийтдээ дээд насандаа гурван түрүү, нэг айраг хүртсэн агуу хурдан хүлгээс гадна төлүүд нь, төлийн төл нь олон түмэнд гайхагдсан олон хурдан хүлэг төрсөн.
Монгол Улсын Манлай уяач агсан Д.Гарамжав гуай 1983 онд Морин тойруулгын Тогоруу халтар азарганд Дундговь аймгийн Нэрэнжээгийн адууны хар гүүг хураалгаснаас гарсан төл хавчиг халтар азарга 1989 онд Ардын хувьсгалын 68 жилийн ойн их баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан. Энэ халтар азарганы төл Сэргэлэн сумын наадамд нэг түрүүлээд хөл нь муудаад цаашид уралдаагүй.
Д.Гарамжав гуайн халтар азарганы төлүүдээс өсгий цагаан хар азарга бага насанда
а 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ойн их баяр наадмын шүдлэнгийн уралдаанд түрүүлж, энэ оныхоо наймдугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн шүдлэнгийн уралдаанд аман хүзүүдэж, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор хязаалан аман хүзүүдсэн.
Морин тойруулгын Тогоруу халтар азарганы төл 1989 онд төрсөн Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хар азарга 1999 онд Ардын хувьсгалын 78 жилийн ойгоор дааганы уралдаанд түрүүлж, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хязаалангийн уралдаанд аман хүзүүдсэн. Мөн халтар азарганы төл Э.Эрдэнэчулууны том шарга 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор соёолон насны морьдын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Архангай аймагт явагдсан “Тамирын хурд”-д түрүүлсэн. Шаргын дүү шарга /энэ хоёр шаргын эх бор гүү Хэнтийн гаралтай/ 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд түрүүлж, мөн Архангай аймгийн “Тамирын хурд”-д түрүүлж, Өвгөн ноёны наадамд айргийн гуравт хурдалсан. 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хязаалангийн уралдаанд айргийн дөрвөөр давхиж, “Шувуун саарал” наадамд түрүүлсэн. 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойн их баяр наадмын соёолонгийн уралдаанд түрүүлж, Дундговь аймгийн 60 жилийн ойгоор түрүүлсэн. 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойн их баяр наадмаар азарганы уралдаанд айргийн дөрвөөр давхиж, 2004 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор түрүүлж, тэр жилдээ “Их хурд-3”, Сүхбаатар аймгийн Алтан овооны төрийн тахилга наадмуудад дараалан түрүүлсэн.
|
- Get link
- X
- Other Apps
Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment