Featured
- Get link
- X
- Other Apps
mongol aduunii vvsel
Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойт хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтадын хялбар олж иддэг хоол нь болдог байсан байна. Энэ нь адууны хамгийн том байгалын шалгуур байсан учраас махчин амьтадаас зугатаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугатах давуу талыг нөхцалдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн байдаг. МОНГОЛ адууны өвөгийг тахь гэж үздэг байсан боловч хромсомын тоо адилгүй учир байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Харин тарпан гэж адуутай адилхан зэрлэг адуу байсаныг судлаачид адууны өвөг байж болох талаар дурьдсан байдаг. Харамсалтай нь тарпан нь арван ес дүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй. Иймээс энэ нь онолын сул тал болж байна.
- Get link
- X
- Other Apps
Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment