Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

Хөвсгөлчүүд анх удаа улсын баяр наадамд азарга түрүүлгэсэн ховорхон мөч 2016,07,11

Хурдан азарганы уралдаанд Газар газрын шандаст хурдан 213 хүлэг бүртгүүлснээс гарааны зурхай руу 177 ажнай морджээ. Ингээд хурдан азарганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын уугуул Монгол улсын алдарт уяач Болдбаатарын “Халиун азарга” хурдалж хурсан олныг баясгалаа. Ингэснээр Хөвсгөлчүүд төрийн наадмын азарганы түрүүг анх удаагаа хүртэж байгаа юмаа. Аман хүзүүнд Төв аймгийн аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Хонгор, Айргын гурав дөрөвөөр Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Дагвадоржийн шовгор зээрд, яруу хээр нар хурдаллаа. Айргийн тавд Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Дэнзэнгийн  Энхтөрийн хул тус тус давхилаа.
Түрүү болон болон айргын тав нэг аймгийн уяачдынх, айрыгн гурав болон дөрөвийн азарга нэг хүний уяж хурдлуулсан хурдан буян байсан нь энэ жилийн хурдан азарганы онцлог байлаа.Мөн өнгөрсөн наадмын түрүү азарга болох Архангай аймгийн Их-тамир сумын уугуул Тэмүүлэнгийн өсгий цагаан урдалсангүй, Харин азарганы уралдаан олон түрүү айраг хүртэж байсан, Наранхүүгийн Монгол хээр өнгөнд явж байгаад цагаан хөтөлий цаанаа сууснаар 22-р хурдалсан байна.

Comments

  1. Wynn Casino & Resort | Dr. MD
    Discover and enjoy a 포항 출장안마 variety of dining options for your next trip. 화성 출장안마 From the 성남 출장샵 stylish rooms and exquisite restaurants to 강릉 출장샵 the luxurious suites, the 이천 출장샵 Wynn Las Vegas

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts