Featured
- Get link
- X
- Other Apps
Хонины бор морийг түмэн эх болгосон түүх
Дундговь аймгийн Дэрэн сум бол хурдан хурц хүлэг морьд, эрдэмт уяачдаараа хэзээнээс нааш алдартай нутаг. Энэ нутгаас төрөн гарсан олон хурдан буян болоод олон алдарт уяачдын дундаас нэгэн хүний тухай онцлон өгүүлэхүл:
Дэрэн сумын уяач "Шорон хуруу" хэмээх Учралын Хайнзан гэдэг хүн улсын их баяр наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртсэн байдаг бөгөөд түүний аав Учрал улсын наадамд азарга айрагдуулсан байдаг бол хүү Шагдар нь мөн нэг түрүү хүртсэн байдаг билээ. Тодруулбал 1936 оны гал хулгана жил, Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор уралдсан 403 их насны морьдоос халиун морио түрүүлгэж түмэн эхээр цоллуулсан бол хойтон жил нь буюу 1937 оны Ардын хувьсгалын 16 жилийн ойгоор хээр азарга нь 268 алтан тууртаас аман хүзүүнд хурдалж байсан байна. Үүнээс гадна 1938 оны улсын наадмаар хонгор морио түрүүлгэж улмаар 1939 онд халиун морио айргийн тавд хурдлуулсан байдаг. Тэр жил /1939 он/ түүний хүү Х.Шагдар сартай хонгор азаргаа түрүүлгэж, аав хүү хоёр нэг наадмаас нэг түрүү, нэг айраг хүртэж явсан бардам түүхтэй.
У.Хайнзангийн халиун морь нь айлын хонины морь байсан гэдэг. Тэрээр халиун морио хурдан гэдгийг нь танин авч ийнхүү улсын их баяр наадамд нэг түрүүлгэж нэг айрагдуулсан бол 1938 онд түрүүлсэн хонгор морь нь Баянцагааны нэрт уяач Ц.Батбуян гуайн унаган адуу гэдэг.
Хайнзангийн эцэг Учрал нь 1930 оны морин жил, Ардын хувьсгалын 9 жилийн ойгоор хүрэн азаргаа дөрөвт хурдуулж байсан нь цуваан дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд эндээс харахад Дэрэнгийн Учрал, Хайнзан, Шагдар нар нь гурван үеэрээ улсын наадамд морь айрагдуулсан нэрт уяачид юм.
"Шорон хуруу" Учралын Хайнзанг улсын наадамд халиун морь, хонгор морио түрүүлгэж байх тэр үед морийг нь унадаг байсан Халтар гуай өдгөө 88 настай азай буурал болжээ. Халтар гуайн аав У.Хайнзан уяачтай гэмгүй сайхан нөхөрлөдөг байсан бөгөөд хүүхдээр нь морио унуулж, улсын наадмын түрүү хүртсэн тэрээр өөрийнхөө алтан бөгжний хэсгээр мориныхоо хүүхдэд сүүжин ээмэг хийлгэж өгч байсан тухай Халтар гуай одоо хүртэл дурсан сууна. Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул У.Хайнзан уяач мориныхоо хүүхдүүдийг орой унтахад нь нэг аяга тараг уулгаад эсгийнд боогоод унтуулдаг байсан нь бас нэгэн учиртай биз ээ...
- Get link
- X
- Other Apps
Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment