Featured
- Get link
- X
- Other Apps
зооны махны бариа талаар онон мөр
Хоржийн Дамбаяринпил гэгч залуу Ононмөрийг адуун дээрээ ирэхэд нь: - Ононмөр гуай! Миний морь хурдалж өгөхгүй юм. Манай адуунд давхихаар юм байна уу гэхэд адуун дундуур явж байгаад "энэ бор азаргаа уя! Энэ чинь хурдан азарга байна’"гэжээ.
Залуу хоёр жил дараалан бор азаргаа уясан ч хурдалж өгсөнгүй. Гуравдах жилдээ өөр азарга уяхаар шийдэж суутал уяа морьдоо барьдаг өдөр нь Ононмөр хүрч иржээ. Морь уургалахаар явах мөрт нь бор азарга таарахаар нь уургаараа зайлуулсхийхийг харсан Ононмөр "бор азаргаа уургал" гэжээ. Залуу бор азаргаа аргагүйн эрхэнд уяв. Их сунгаа болж, морь ирэх үед хүмүүс дурандаад бор адуу магнайлж явна, Сажваа Самдангийн бор биз цуг яваа нь Ононмөр гуайн хүрэн байх гэлцэнэ.
Ононмөр дэргэдээ сууж байсан Дамбаяринпилд: - Чи азаргаа тос түрүүнд яваа нь манай хүрэн байх, цуг яваа нь танай бор байх. Чи тосч очоод бор азаргаа хөдөлгөж үз манай хүрнээс давж ирвэл энэ жил түрүүлнэ, зуузай холбож ирвэл айрагдана гэжээ.
Дамбаяринпил тосч очвол, бор азарга нь Ононмөрийн хүрний хойноос нэхэж байна. Гуядуулаад үзвэл хүрэн азаргыг дийлж сунгаанд түрүүлэв. Наадмаар Дамбаяринпилийн бор түрүүлэв.
Ономмөр: - За бор азарганы чинь зооны мах нь бариад явуулахгүй байсан юм. Энэ жил зооны бариа нь тавигдсан. Одоо хурдална гэжээ. Түүнээс хойш Дамбаяринпилийн бор олон удаа айраг түрүү авчээ.
- Get link
- X
- Other Apps
Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment