Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

Монгол гүү унага хэдэн сар тээдэг



Манай оронд гүүний хугацаа VI—VIII сар болно. Гүү 11 сар бутоу 340 хоног хээлээ тээдэг бөгөөд энэ хугацаанд малчид арчилгаа маллагааг анхаардаг. Гүүг шүдлэн үеэс 13 нас хүртэл нийлүүлэгт оруулах нь ашигтай. Зан авир номхон дөлгөөн, үр төлөөр сайн удмын бараан хээр, хүрэн зүсмийн азарга тавихыг эрхэмлэдэг бөгөөд азаргыг дэлэлдэггүй. Хаврын улиралд хээлтэй гүүг сувай адуунаас тусгаарлаж маллана. Гүү голдуу үдшийн бүрий, үүрийн харанхуйгаар зогсоолынхоо үед унагалдагийг малчид олон жилийн ажиглалт туршлагаас мэдэж, унагалах үеэр нь хоньчлон дагаж, шөнө бэлчээрт манах буюу хашаа хороонд төллүүлдэг байна.

Comments