Featured
- Get link
- X
- Other Apps
Адууны зүсний тухай
Ганц хоёр сонирхолтой зүйл яръя. Дэлхий дээр байгаа 250 гаруй төрлийн адуунаас Монгол адуу хамгийн олон зүстэй нь. Яагаад ийм байгаа юм бол гээд судлаад үзэхэд аливаа амьтныг амьдралынх нь үндсэн хэвшлээс өөрчлөхөд зүс нь их олон янз болдог байна. Үнэг, чоно, туулай гэх мэт зэрлэг амьтад нэг л зүстэй байдаг. Гэтэл зэрлэг амьтныг гаршуулаад, тэжээж, уналга, ачлага, уралдуулах гэх мэтээр эдлээд ирэхээр генийн өөрчлөлт орж зүс нь олон янз болоод ирдэг.
Яах аргагүй Монгол адууны зүс олон байдаг. Олон байдгийн учир нь Монголчууд адууг бүх төрлөөр ашиглаж байна. Гадныхан бол зөвхөн нэг төрлөөр адууг тэжээдэг. Хүнд ачааны морь гэвэл үргэлж тийм ажил хийнэ. Уралдааны морийг жирийн үед унахгүй зөвхөн уралдуулна. Тийм болохоор морьнууд нь унаган 2-3-хан зүстэй байдаг. Монгол морины хувьд үндсэн зүс нь 40 гаруй байдаг. Тэр зүсээ дотор нь ангилан ялгаад ирэхээр 500-600 болдог. Зөвхөн хээр морийг хар хээр, шар хээр, бор хээр зэргээр ангилан ялгадаг.
Монгол адуу унаган ганц л зүстэй байсан. Тэр нь хээр зүсмийн морь. Гэтэл тэр нь бор өнгөтэй байдаг. Бор өнгөтэй адууг ямар учраас "хээр" гэж нэрлэдэг билээ гээд судлахаар цаанаа их учиртай байдаг. Монголчууд эртнээс аливаа юманд арга билгийн ухаанаар хандаж ирсэн. Арга билгийн ухаанд юм гэдэг ямагт хоёр талтай байдаг.
Ертөнцийг танин мэдэхдээ ч гэсэн эсвэл бэлэгшээнэ, үгүй бол цээрлэнэ. Адууг нэрлэхдээ ч гэсэн бэлэгшээсэн байдаг юм. Анх зэрлэг адууг хээр талаас барьж ирэн гаршуулсан болохоор бэлэгшээгээд хээр адуу гэж нэрлэсэн байгаа юм. Ингээд амьдрал ахуйдаа ашиглан тэжээгээд ирэхээр олон янзын зүстэй болсон. Заримыг нь өнгөөр нь нэрлэдэг. Хар бол хар морь, цагаан бол цагаан морь гэх мэт. Мөн зүйрлэж нэрлэдэг. Зээртэй адилхан адуу гараад ирэхээр нь зээрд адуу, хулантай адилхан гараад ирэхээр хул адуу гэх мэтээр зүслэнэ.
- Get link
- X
- Other Apps
Popular Posts
хүлгийн эзэд хүмүүлэгийн үйлсэд Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment